Дугуйн худалдаа, дугуй засварыг яаралтай нээхгүй бол жолооч нар аюулгүй байдлаа хангаж чадахгүй байна
Үйл явдал
/
2020-12-08

Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 250 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 198 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн байдаг.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Энэ мэт зам тээврийн ослоор иргэд эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй, амь насаа хүртэл алдаж байгаа юм.

 Өвлийн улирал эхлэхэд жолооч нарын хувьд нэлээдгүй асуудалтай тулгардаг. Анхны цас орж эхэлснээр  жолооч нарт  дугуйгаа солих шаардлага үүсдэг. Яг энэ үетэй давхцаад дугуйны үнэ тэнгэрт хадаж, өвлийн бэлтгэл хийх гээд асуудлууд ар араасаа цувардаг. Энэ өвлийн хувьд иргэд хараахан өвлийн бэлтгэл хүнс тэжээл, жолооч нар тээврийн бэлтгэлээ хангаж амжаагүй байхад хөл хорио тогтож иргэд ямар ч бэлтгэлгүй өвөлдөө орсноор олон эрслүүдийг дагуулаад байна. Автомашины өвлийн бэлтгэлээс гадна иргэд өвлийн хувцасаа хүртэл бэлдэж чадаагүй байсан билээ. Та бүхэн анзаарсан бол хөл хорионы  үед олон жолооч нар запас дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа. Харин зам дээр мөсөн бүрхүүл тогтсон тэр тусмаа  гэр хороолол, гудамжны замууд халтиргаа ихтэй байгаа. Тиймээс яаралтай дугуй засваруудыг ажлуулах шаардлагатай гэдгийг жолооч нар сануулсаар байна. Улиралдаа таараагүй дугуй мөн запас дугуйтай хөдөлгөөнд оролцох нь өндөр эрсдэлтэй. Зарим дугуй засварууд бизнесээ болоод жолооч нарын аюулгүй байдлыг хангахын тулд үйл ажиллагаа явуулахыг хүссэн ч ажлуулж чадахгүй байгаа.

Жишээ нь : "Хануй" дугуй засвар хөл хорионы үед үйл ажиллагаагаа явуулсан хэмээн торгуулсан байна. 

Мөн аккумуляторын худалдаа ,авто засвар тос тослогоог нээх хэрэгтэй учир нь тос солиогүйгээс мотор удаан халах доголдох, тоормос хатуу барих зэрэг эрсдэлтэй. Хөдөлгөөн  хязгаарласан үед автомашины хөдөлгөөн хязгаарлагдаж зам хаасан байхад хүртэл зам тээврийн осол аваар буухгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор үнэлгээ даатгалын компаниудыг ажлуулах хэрэгтэй.Харин жолооч нар халтиргаа гулгаатай өвлийн энэ улиралд хөдөлгөөнд хянамгай оролцож өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. Орон нутаг руу явж буй иргэд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа хангах шаардлагатай. Хөдөө орон нутгийн чиглэлдмөн адил тээврийн хөдөлгөөн зогссон байсан учраас зам халтиргаатай байгаа тухай замын цагдаагийн албанаас мэдэгдэж байгаа.

Энэ мэтчилэн стандартыг зайлшгүй мөрдөх ёстой салбар гэж бий, коронавирусээс л зөвхөн сэргийлээд бусад эрсдэлрүү иргэдийг түлхэж болохгүй...

Машины аюулгүй байдал дугуйн дээр тогтдог

  1. Явалтыг зөөлрүүлэх, зорчигчдын тав тухтай байдлыг хангах,
    2.Дугуйн замтай барьцах чадварыг дээшлүүлэх,
    3. Автомашины тогтворжилтыг сайжруулах,
    4. Туулах чадварыг нэмэгдүүлэх зэрэг онцгой үүрэгтэй юм

12 сар Ослын жишээ:

  1. 2020.12.03-ны шөнийн 02:30 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Т жолоочтой Nissan Navara маркийн автомашин гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөсөн.
  2. 2020.12.03-ны өглөө 08:00 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Toyota Highlander маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн.
  3. 2020.12.03-ны өглөө 08:10 цагийн орчим ХУД-ийн 11-р хороо уулын замд Toyota Prius маркийн автомашин замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б гэмтсэн байна

2020.12.05-ны өдрийн 12 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр шар толгой гэх газар асфальтан замд North Benz маркийн ачааны автомашин Howo маркийн ачааны автомашинтай мөргөлдөж, Howo маркийн автомашины жолооч 20 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон хэргийг шалгаж байна.

Түүнчлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой.

Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.152.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.