“Элэг бүтэн монгол “хөтөлбөр үргэлжилж байна
Үйл явдал
/
2020-12-08

“Элэг бүтэн монгол “хөтөлбөр үргэлжилж байна

 

Дэлхий дахинд 520 сая хүн вируст хепатитийн архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.45 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Манай улсын хувьд ч хепатитийн вирусын халдвар тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2014 онд хийсэн тооцооллоор манай улсад хепатитийн В, С вирусын архаг халдвартай 400 мянган  хүн амьдарч байна.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас 2017 оны эхний хагасаас эхлэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Хепатит В, С вирусийн илрүүлэг шинжилгээг авч эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 1.155.182 хүн В, С вирусын шинжилгээнд хамрагдаад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.247.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.