А.Амбасэлмаа: 383 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжлээ
Үйл явдал
/
2020-12-08

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр 383 хүн тусгаарлалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн тухай мэдээллээ.

“Нийтдээ 1306 ойрын хавьтлаас 383 хүний тусгаарлалтын 14 хоног дууссан тул гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Үлдсэн хүмүүсээс 539 хүнийг хоёр удаа, 340 хүн гурван удаа шинжилгээ хийлгээд байна” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.

Өчигдрийн тухайд кластер халдварын ойрын болон дам хавьтлын 1609 хүнд шинжилгээ хийжээ.

Одоогоор дотоодод халдварласан тохиолдол 440 байгаа бөгөөд Улаанбаатар хотод нийтдээ 128 тохиолдол бүртгэгдээд байна.  Голомтолсон аймаг хотуудаас Сэлэнгэ аймаг 204, Улаанбаатар хотод 128 буюу хамгийн их тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.7.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.