Халдвар хамгаалалтын дэглэм сахисан такси үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлэхийг хүсэж байна
Үйл явдал
/
2020-12-08

     Улаанбаатарт бүх нийтийн бэлэн байдалд шилжээд хөл хорио тогтоогоод нэг сарын хугацаа өнгөрөх гэж байна. Энэ хугацаанд засгийн газраас ЖДҮ  эрхлэгчид, өдрийн цалингаараа амьдардаг иргэдийн тухай үйл ажиллагааг нээх болоод тусламж дэмжлэг үзүүлэх тал дээр тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа. Харин албан байгууллагууд өөрсдийн санаачлагаар тодорхой шийдлүүдийг гаргаж буй сайн жишээг "Улаанбаатар такси" компани дээрээс шууд дамжуулан хүргэлээ. Иргэд тээврийн хэрэгслээр зорчих зөвшөөрөл байхгүйн улмаас эмнэлгийн тусламж үүлчилгээ болоод шаардлагатай ажлуудаа амжуулж чадахгүй байгаа. Нийтийн тээвэр буюу автобусаар зорчих нь эрсдэлтэй байгаа учраас иргэд ч такси үйлчилгээг явуулахыг дэмжиж байгаа юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.172.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.