ТӨРИЙН ОРДОНД коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨЛ ХОРИО тогтоожээ
Үйл явдал
/
2020-12-08
Төрийн ордны зүүн жигүүрт хөл хорио тогтоожээ.
 
15:40 цагаас эхлэн Төрийн ордны зүүн жигүүрт хөл хорио тогтоолоо. Төрийн ордонд ажиллаж байгаа хүмүүсийг өрөөнөөсөө гарахгүй байх шаардлагыг төрийн тусгай хамгаалалтын харуулууд өгчээ. Урьдчилсан байдлаар Төрийн ордны ажилтнаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу эерэг гарсан. Иймд PCR шинжилгээний хариуг хүлээж байгаа. Хариу 3 цагийн дараа гарах юм.
Өнөөдөр ордонд хэд хэдэн байнгын хороо болон дэд хороод хуралдсан. Мөн Төрийн ордны зүүн жигүүрт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор гишүүдийн автомашиныг ордны хашаа руу нэвтрүүлэхгүй байгаа юм. Тухайн хөл хорио тогтоосон хэсэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон УИХ-ын гишүүдийн өрөө бий.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.17.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.