2020 оны Хөл хориотой холбоотойгоор 21 хүн амь насаа алдсан "Улсын онцгой комисс"- оос анх удаа эмгэнэл илэрхийллээ
Үйл явдал
/
2020-12-09
 

Коронавирустэй холбоотой хөл хорионы үед иргэд бусад шалтгаанаар тэр тусмаа төрийн хүнд суртал УОК-ын алдаатай, төөрөгдүүлсэн, зөрчилдөөнтэй, эргэлзээтэй, ойлгомжгүй тушаал, шийдвэрүүдийг балгаар эрдэнэт хүний алтан амь үрэгдсэн гэхээс харамсахаас яалтай...

Улс даяараа Коронавируст анхаарлаа хандуулаад иргэдэд тулгарч буй олон асуудлуудыг үл ойшоож хүндрэл чирэгдэл учруулсаар байгаа билээ. Монгол хүний амь Коронавирусээр  эндэж болохгүй, харин бусад шалтгаанаар өнгөрөх нь төр засагт хамаагүй мэт тушаал шийдвэр дунд бид амьдарч байна.

Коронавирусээсс илүү төрийн шийдвэр аюул болчихоод байна...

Хөл хорионы үед хэдэн иргэн нас барав

Коронавирусний энэ цаг үед эх орондоо ирэх гээд ирж чадаагүй нас барсан- 8, 21 хоногийн карантений хугацаагаа дуусгаж чадаагүй-2,  эх орондоо ирэх замдаа онгоцонд - 1, Самранд яваад гэртээ хариж чадалгүй-2, орон нутгаас хот руу гараад-2 ,Спиртэнд хордож-4, Товчоон дээр ирээд-1 нийт 21 хүний алтан амь хөл хориотой холбоотойгоор орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн байна.Өнөөдөр"Улсын онцгой комисс"-оос анх удаагаа эмгэнэл илэрхийллээ.

2020 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Архангай аймгаас “Эмээлт” автотээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн иргэн нас барсан харамсалтай явдал болсон.

Улсын онцгой комисс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй, ажлын хариуцлага алдсан, асуудалд хүнлэг ёсоор хандаж түргэн шуурхай шийдвэрлээгүй, зохих арга хэмжээ аваагүй хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал нарт үүрэг болголоо. Энэ хэргийг хууль хяналтын болон бусад холбогдох байгууллага шалгаж байна

Ийнхүү Улсын онцгой комисс-оос эмгэнэл илэрхийлсэн байна. Тэгэхдээ доод албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай дурджээ. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр удирдлагаас өгсөн шийдвэрийг дагуу ажил үүргээ гүйцэтгэж яваа ажилчид ,ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө, тэдний тушаал шийдвэрийн дагуу ажилласныхаа төлөө хариуцлага хүлээх нь хэр шударга вэ?  

Уг нь шийдвэр гаргаж тушаал өгч буй дарга нар хариуцлага хүлээх ёстой биш юм гэж үү?

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.141.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.