“Сэтгэл зүйн зөвлөгөөний арга зүй” сэдэвт сургалт боллоо
Үйл явдал
/
2021-10-08
Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын нийгмийн ажилтнуудад “Сэтгэл зүйн зөвлөгөөний арга зүй” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уг сургалтаар сэтгэл зүйн зөвлөгөөний ерөнхий асуудлууд, холбоо харилцааг хадгалах, үйлчлүүлэгчийг идэвхжүүлэх аргууд, сэтгэл зүйн зөвлөгөөний үед хэрэглэх арга техникүүд болон сэтгэл хөдлөлөө хянаж зохицуулах талаар мэдлэг олгожээ.
 
Нийгмийн ажилтнуудын сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чадамжийг нэмэгдүүлэх зорилготой уг сургалтад ШУТИС-ын БУХС-ийн Ахлах багш, доктор, дэд профессор Н.Ариунтуяа, ШУТИС-ийн БУХС-ийн Ахлах багш, доктор, дэд профессор Д.Цогзолмаа нар оролцож, хичээлийг удирдан явууллаа.
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.137.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.