АНУ-ын нийлүүлэлт саатаж, брент төрлийн газрын тосны үнэ баррель нь $65 давлаа
Үйл явдал
/
2021-02-21

АНУ-д цаг агаар эрс хүйтэрч, цахилгаан тасарсны улмаас газрын тос олборлолт саатаад байна. Улмаар тус улсын газрын тосны гарц 40 хувиар буураад байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 65 ам.доллар даваад байна. Сүүлд цар тахлын өмнөх үе буюу 2020 оны нэгдүгээр сард 65 ам.доллар хүрч байсан юм. Одоогийн байдлаар АНУ-ын газрын тосны гарц өдөрт дөрвөн сая баррелиар буурсан гэж мэдээлээд байна. Өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 1.34 хувиар өсөж, баррель нь 65.20 ам.доллар хүрлээ. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 1.14 өсөж, баррель нь 61.84 ам.доллар болоод байна.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.176.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.