“China shenhua energy” Нүүрсний гарц өссөн гэж мэдээлснээр хувьцааных нь ханш 6 хувиар өсөв
Үйл явдал
/
2021-02-21

БНХАУ-д нүүрс олборлолтоор тэргүүлэгч “China Shenhua Energy” компанийн нүүрсний гарц, борлуулалт өссөнөөр хувьцааных нь ханш огцом өслөө.

Тус компани 2021 оны нэгдүгээр сард 28 сая тонн нүүрс олборлосон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин борлуулалт нь өнгөрсөн оны мөн үеийн дүнгээс 25.5 хувиар өсөж, 34 сая тонн хүрсэн байна. Энэхүү мэдээллийн дараа Хонконгийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш зургаан хувиар өсөж, 15.84 хонгконг доллар болжээ.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.62.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.