ЖДҮ эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа Д.Сүхбаатарын талбайд болж байна
Үйл явдал
/
2021-10-12
Үндэсний жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг Д. Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
 
Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, "Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас зохион байгуулж буй уг өдөрлөгт Чингэлтэй дүүргийн "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв" дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийг дэлгэн үзэсгэлэн худалдаанд оролцож байна.
 
Цар тахлын нөлөөнд өртсөн хэдий ч ажлын байраа өнөөдрийг хүртэл хадгалж, үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж байгаа үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээлийг сурталчлан таниулах, мөн иргэдэд үндэсний бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалан дэмжих уг өдөрлөг “UcanBHero-Та баатар байж чадна” уриан дор зохион байгуулагдаж байна.
 
Чингэлтэй дүүргийн Жижиг дунд, үйлдвэрлэлийг дэмжих төвөөс дүүргийн бизнес эрхлэгчдээ дэмжин энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцуулж байна. Дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчдийн гар урлалын бүтээл, модон эдлэл, гутал, ноос ноолууран бүтээгдэхүүн, эсгий, арьсан урлал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүний уг өдөрлөгийн үеэр худалдан авч, бизнес эрхлэгчдээ дэмжих боломжтой юм.
 
“Нэг ч ЖДҮҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” өдөрлөг 14-ны өдөр буюу Пүрэв гарагийг дуустал үргэлжилнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.111.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.