Тариаланчдыг маргаашнаас эхлэн хоёр өдөр вакцинжуулна
Үйл явдал
/
2021-03-26

Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдийг вакцинд хамруулахаар боллоо.
 
Тариаланчид маргааш, нөгөөдөр буюу 3-р сарын 26,27-ны өдрүүдэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр өглөө 9:30-аас 16:30 цаг хүртэл вакцинжуулалтанд идэвхтэй хамрагдана уу.
 
Вакцинд хамрагдах хуваарь:
 
03 дугаар сарын 26
Өвөрхангай аймаг ​​​10:00
Дорнод аймаг ​​​10:30
Булган аймаг ​​​11:00
Завхан, Архангай аймаг ​​11:30
Сэлэнгэ, Дархан-Уул ​​12:00
Сэлэнгэ аймаг ​​​13:00-17:00
 
03 дугаар сарын 27
Төв аймаг ​​​​09:00
Сүхбаатар, Увс аймаг ​​11:00
Хөвсгөл, Хэнтий аймаг ​​12:00
Хэнтий болон бусад ​​13:00-16:00
 
Орон нутагт байгаа тариаланчдаа 4 дүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.71.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.