Улсын хэмжээнд нэг сая төл хүлээн аваад байна
Үйл явдал
/
2021-03-19

Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс сэргийлэх, эх малыг өнжөөж төллүүлэх, үржлийн нас гүйцээгүй малыг нийлүүлэгт оруулахгүй байх зөвлөмж чиглэлийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд оны эхний нийт эх малын (27.9 сая) 82.1 хувь буюу 22.9 сая эх мал нийлүүлэгт орсон байна.

Улсын хэмжээнд мал төллөлт жигдэрч байгаатай холбогдуулан мал төллөлт, төл бойжилтын мэдээг орон нутгийн мэргэжлийн байгууллагаас долоо хоног бүр авч эхлээд байна.

2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар төллөвөл зохих хээлтэгчийн 1.1 сая буюу 4.8 хувь нь төллөж, 1.0 сая төл хүлээн авч, төл бойжилт 97.0 хувьтай байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.197.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.