Дулааны цахилгаан станцуудад Багануурын нүүрс 8-12 хоногийн нөөцтэй байна
Үйл явдал
/
2021-01-12

“Багануур” ХК  2021 оны нэгдүгээр сарын эхний 10 хоногт 2210 вагон нүүрс ачих төлөвлөгөөтэй ажилласнаас 2347 вагонд ачилт хийжээ. Ингэснээр төлөвлөгөөг 137 вагоноор давуулан биелүүллээ.   Хүйтний эрч чангарсан, иргэдийн дулаан, эрчим хүчний төлбөрийг төрөөс төлж байгаа ид ачааллын үед хоногт дунджаар 234 вагон нүүрс ачин төвийн бүсийн дулааны станцуудад нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар (2020.01.11)  дулааны цахилгаан станциудын гаднах Багануурын уурхайн нүүрс 8-12 хоногийн нөөцтэй байгаа аж.

 “Багануур” ХК нь Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг юм. Тэсгим хүйтнийг үл ажран, зогсох эрхгүй ажиллаж байгаа уурхайчдадаа баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.187.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.