"Тавантолгой түлш" ХК-ийн Дундын бүсийн нөөцийг нэмэгдүүлнэ
Үйл явдал
/
2021-02-15

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч З.Төмөртөмөө, “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар нар Төв аймаг дахь Дундын бүсэд ажиллалаа. Одоогоор тус бүсэд 130 мянган тонн угаасан нүүрсний нөөц байгаа бөгөөд түүнийг нэмэгдүүлэх  чиглэлд  анхаарч ажиллахаар болов.  

Тухайлбал, нөөцийг тогтмол нэмэгдүүлэх үүднээс энэ сарын 23-наас эхлэн Өмнөговь-Улаанбаатарын чиглэлд тээвэрлэлтийн ажлыг хуваарийн дагуу эхлүүлэхээр болсон.  Ингэснээр “Таван толгой түлш” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, тасралтгүй ажиллах боломж бүрдэх юм. Цаашид сайжруулсан шахмал түлшийг чанартай, хүртээмжтэй болгох, ирэх өвөлд бүх талаар бэлэн байхад энэхүү Төв аймаг дахь дундын бүсийн ач холбогдол өндөр юм. 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.157.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.