Хугацаагүй хадгаламжийн нөхцөлд өөрчлөлт орсон тухай
Үйл явдал
/
2021-02-24

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Улсын Их Хурлаас 2020 оны 04-р сарын 29-ны өдөр баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж, тус нэмэлт өөрчлөлт нь батлагдсан өдрөөс мөрдөгдөж эхэллээ.

Уг нэмэлт өөрчлөлт орсон хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй” гэж заасан тул Голомт банк бүх төрлийн хугацаагүй хадгаламжид хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан өдрөөс эхлэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хүү тооцохгүй болохыг мэдэгдэж байна.

 

Та энэхүү хууль, түүний өөрчлөлттэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.48.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.