Дархан-Уул аймаг тусгай горимын дагуу ҮЙЛЧИЛГЭЭНИЙ газруудаа нээхээр боллоо
Үйл явдал
/
2021-01-06

Коронавирусийн халдвар тархаад байсан Дархан-Уул аймаг "Ногоон бүс" болсоноо албан ёсоор зарлах боломж бүрдсэн талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээллээ. Тодруулбал, аймгийн хэмжээнд сүүлийн тохиолдол илэрснээс хойш 33 дахь өдөртөө халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Хяналтын шатны PCR шинжилгээнд 12000 иргэнийг хамруулахад ийнхүү хариу нь сөрөг гарчээ. Тиймээс аймгийн онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна. 

Тодруулбал, энэ сарын 7-ноос эхлэн дараах чиглэлийн үйл ажиллагаанууд тусгай горимын дагуу хэвийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулахаар болжээ. 

-Олон улсын байгууллагууд
-Худалдаа үйлчилгээний байгууллага, зах, худалдааны төвүүд лангуу алгасахгүй хэвийн ажиллана.
-Зочид буудлууд,
-Спорт зал танхимууд, /ЕБС спорт зал/
-Фитнесс, иог, спининг
-Теннис, билльяард төвүүд,
-Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд
-Нийтийн хоолны үйлчилгээ, /гуанз, ресторан/
-Нэг цэгийн үйлчилгээ
-Саун бассейн
-Нийтийн халуун ус
-Гоо сайхан
-Мэргэжлийн түр сургалтууд
-Сүлжээний бизнес
-Сул агууламжтай /18° хүртэлх/ бүтээгдэхүүн худалдаалах аж.
 
Ингэхдээ бүх үйлчилгээний байгууллагууд 18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй юм байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.254.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.