2021 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр 41 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол 1349 боллоо.
Тодруулбал ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр 16377 хүнд PCR шинжилгээ хийснээс 41 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Шинэ халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд үүнээс 5 тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтан байсан бөгөөд бусад нь голомтлон гарсан халдварын ойрын болон дам хавьтлууд байна. Ачтан эмнэлэгтэй холбоотой 16 тохиолдол бүртгэгдлээ. Мөн Тэнүүн-Огоо компани, Баянзүрх дүүрэгтэй холбоотой тохиолдлууд бүртгэгдсэн.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.255.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
17 цаг 4 мин