Зудтай аймгуудад 300,000 төгрөгийн хүчит тэжээлийн тусламж үзүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-07

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 5 сая ам долларын буцалтгүй тусламж хүргэхэд бэлэн болсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тухайлбал, өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн малчдад очих хүчит тэжээлийн анхны цуваа орон нутгийг зорилоо. Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын болон отроор явж буй малчин өрхөд 300,000 төгрөгийн хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр болсон. Энэхүү дэмжлэгийг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5  сая ам.долларын эх үүсвэрээр санхүүжүүлж буй юм. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад тэжээлийн тусламж бага боловч  дэм болно гэдэгт итгэлтэй байна. Гол нь орон нутгийн удирдлагууд тэжээлийн хуваарилалт, зохион байгуулалтын ажлуудыг малчдад чирэгдэл, төвөг учруулахгүйгээр сайтар зохион байгуулах нь чухал” гэлээ. Аймгууд оторт яваа малчдын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудалд сэтгэл гаргаж, анхаарал хандуулах учиртайг онцлоод, бэлчээрийн доройтол, усны асуудалд анхаарал хандуулахаа тэрээр хэллээ. Малчин өрхийн бүртгэлтэй гар утасны дугаарт давтагдахгүй 4 оронтой код илгээж энэ тоог хүлээлгэн өгсөн сумын онцгой комиссын түгээгчид бүртгүүлснээр давхцал үүсэхгүй зорилтот малчин өрхөд тэжээлийн дэмжлэг үзүүлэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.