Өнгөрсөн оны аравдугаар сард огцорсон Олон улсын энх тайвны хүрээлэнгийн ерөнхийлөгчөөр 2005 оноос хойш алба хашсан Норвегийн нэрт дипломатч, улс төрч, НҮБ-ын элч асан Терже Род-Ларсен нь 2013 онд Жеффри Эпштейнээс 130 мянган ам.долларын хувийн зээл авсан тухай мэдээлэл ил болсон юм.
Өндөр нэр хүндтэй Род-Ларсены 2015 онд Жеффри Эпштейнд өгсөн 100 мянган ам.доллар нь Монгол Улстай холбогддог аж. Монголд ардчиллыг босгон, бэхжүүлэх арга замыг олоход туслах зорилгоор бий болгосон нэгэн төсөлд Олон улсын энх тайвны хүрээлэн оролцож Монголын зөвлөлийн ЛОББИ баг байгуулагдсан байна.
Норвегийн "DN" сонинд мэдээлсэнээр "Тус баг нь тус бүрдээ өөрийн салбартаа амжилтад хүрж, нэр хүнд олсон зургаан гишүүнээс бүрдэх ёстой бөгөөд лобби баг Монгол Улсын Ерөнхийлөгчид /2015 онд Цахиагийн Элбэгдорж Монгол улсын Ерөнхийлөгч байсан.Орч/ бүс нутгийн болон дэлхийн энх тайван, аюулгүй байдлын талаарх мэдлэг чадвар, дүн шинжилгээ ба удирдамжаа санал болгох ёстой байжээ.
Багийн гишүүн бүр Монгол Улсын Засгийн газраас жил бүр 100 мянган ам.долларын төлбөр авахын зэрэгцээ жилд ХОЁР удаа болох уулзалтад оролцох бүх зардлыг тус улсын Засгийн газраас хариуцаж Олон улсын энх тайвны хүрээлэнгээс СОНГОГДСОН гишүүдийг томилох бөгөөд хүрээлэнгээс сонгогдсон гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас сонгосон гишүүдийг нь ЗӨВШӨӨРӨХ аж.
Олон улсын энх тайвны хүрээлэнгээс дээрх мэдэгдлийг үгүйсгэсэн боловч "DN" сонины эрэн сурвалжлах сэтгүүлчид Торе Джерстад, Гард Отерхолм нарын баримтжуулж дүгнэлт гаргасан нь уг МЭДЭГДЭЛТЭЙ илт зөрөлдсөн байна. Сэтгүүлчдийн нийтэлсэн тайланд "Олон улсын энх тайвны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Жеффри Эпштейнд 100 мянган ам.долларын төлбөр өгөхийг зөвшөөрсөн нь тодорхой байна” гэжээ.
Эх сурвалж: Pass Blue
-
10 цаг 30 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин