Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд КОРОНАВИРУСИЙН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-07

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд өчигдөр (2020.01.06) орой Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул сумаас гарах хөдөлгөөнийг гурван хоног зогсоожээ. Өнгөрсөн хугацаанд Өвөрхангай аймагт халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй  юм. Тус аймаг дахь Цагдаагийн газраас "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2021 оны А/05 дугаар захирамжаар тус аймгийн Бат-Өлзий суманд халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул сумаас гарах хөдөлгөөнийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 18:00 цагаас нэгдүгээр сарын 9-ний өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд зогсоолоо" хэмээн мэдээллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.33.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.