Д.Ганбат: Хүний эрх зөрчсөн УИХ тар, Засгийн газар огцор
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-07

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 12-р дүгнэлтийг хэлэлцэж байна. Цэцийн дунд суудлын хуралдаанаар “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА” нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ дахь АН –ын бүлгийн дарга Д.Ганбат: “Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл дэндэж байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалт нь эрх мэдэлтнүүдэд ЯЛ ЗАВШИХ боломж олгосон буруу жишиг тогтож байна. Сонгуулийг яаж самарсан, гэмт хэрэгтнүүдийг яаж өөгшүүлж болдгийг эрх баригчид та нар харуулж байна. Ийм байдлыг бий болгосон Засгийн газар огцор, УИХ тар” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.14.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.