Дүүгийнхээ “QR кодтой” машиныг унаж яваад баригдсан жүжигчин Г-д ямар ХАРИУЦЛАГА тооцох вэ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-07

Олны танил нэр бүхий жүжигчин эмэгтэй QR код бүхий тусгай зөвшөөрөлтэй авто машиныг унаж яваад цагдаад баригдсан талаарх мэдээлэл гарч байна. Жүжигчин Г автомашин унаж замын хөдөлгөөнд оролцох нь түүний эрхийн асуудал. Харин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цагт зөвшөөрсөн 15 байгууллагын 30 орчим мянган тээврийн хэрэгсэлд олгосон QR кодтой тээврийн хэрэгслийг унаж яваад баригдсанд л гол асуудал байгаа юм.

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 15  чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудаас бусдыг нь автомашины хөдөлгөөнд оролцохыг хориглосон.  Харин зөвшөөрөгдсөн салбарынхан QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр тээврийн хөдөлгөөнд оролцох эрхтэй юм.

Тэгвэл  хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл болох QR кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд  оролцох  асуудлууд  их гарч байна. Бичиг баримт,  тусгай зөвшөөрөл, эрх олгосон хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх зохицуулалт байдаг. Тиймээс иргэдийг хөл хорио тогтоосон  энэ өдрүүдэд  зорчих зөвшөөрөл аваагүй бол хууль бус үйлдэл гаргалгүй, гэртээ өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалах хэрэгтэйг сануулж байна.

Жүжигчин Г-гийн эл асуудалтай холбоотойгоор “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”-тай холбогдож тодруулахад “Жүжигчин Г-гийн дүү нь манай байгууллагад ажилладаг юм. Түүний машин QR кодтой учраас эгч нь жолоодож явсан юм билээ. Манай байгууллага 50 гаруй ажилчилтантай. Үүний 10 орчим хувь нь ажиллаж байгаа. Манай байгууллагад албаны машин гэж байхгүй учраас ажилчдынхаа хувийн машинд зөвшөөрөл авч өгсөн” гэлээ.

Ямартай ч улсын онцгой комиссын Энэ тохиолдолд QR кодыг хураан авч, Зөрчлийн хэрэг нээн шалгах юм байна. Улмаар гэм буруутай гэж шүүхээс үзвэл Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих хэсгийн ХОЁРТ: “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” шийтгэлтэй юм

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.206.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.