Өчигдөр (2021.0.1.06) нийт 12200 сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнд covid-19 илэрчээ. Эдгээр тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдснээс 10 нь "Ачтан элит" эмнэлгийн голомттой холбоотой аж.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Улаанбаатарт бүртгэгдсэн 13 тохиолдлын 10 нь "Ачтан элит" эмнэлгийн эмч ажилчид, гэр бүлтэй холбоотой. Мөн 2 тохиолдол нь орцноос гэр бүлийн хүрээнд дамжсан. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатай. Мөн "Голомт" банкны ажилтнаас тандалт судалгаагаар covid-19 илэрсэн.
Улсын хэмжээнд covid-19-ийн нийт батлагдсан 1362 тохиолдлын 866 нь дотоодод бүртгэгдээд байна. Улаанбаатар хотод нийт 540 тохиолдол боллоо. Өнгөрсөн 24 цагт хоёр хүн эдгэж эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь маш хүнд 3 хүн байна.
-
10 цаг 37 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин