ШШҮХ-ийнхэн 97 сая төгрөгөөр “ТЭМЭЭНИЙ НООСОН ЦАМЦ” худалдан авчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-07

Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага юм. Тус байгууллага нь хэргийн газрын үзлэгт оролцож, ул мөр, эд мөрийн баримт илрүүлж бэхжүүлэн, эрх бүхий албан тушаалтны тогтоол, захирамжаар эрүү, иргэн, захиргааны хэргийн холбогдолтой объектод криминалистик, шүүх эмнэлэг, хими, биологи, ДНХ, бактериологи, физик, эдийн засгийн шинжилгээ хийдэг “тусгай чиг үүрэгтэй” байгууллага. Тус байгууллагын Шилэн дансны мэдээллийг сөхөж үзвэл Цар тахлын үед буюу 2020 оны 09, 10 дугаар саруудад нийтдээ 97 сая төгрөгийн “тэмээний ноосон цамц” худалдан авчээ.

Энэ байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нь Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Цагдаагийн хурандаа М.Ядамдорж 2020 оны 09 дүгээр сарын 15-нд Засгийн газрын Б/42 тоот тогтоолоор Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн захирлаар томилогдсон. Тэгэхээр хуулиараа М.Ядамдорж даргын гарын үсэг зурж, гэрээнд тамга дарснаар энэ гүйлгээ хийгдэнэ гэсэн үг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.151.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.