33 хүнээс Covid 19 халдвар илэрсэний 6 нь НЭГ ОРЦНЫХОН байжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-08

Өчигдрийн байдлаар нийт 14225 хүнд шинжилгээ хийхэд  нийслэлд 33  хүнээс халдвар илэрлээ. Шинээр цэргийн төв эмнэлгийн эмч сувилагчаас халдвар илэрсэн бол бусад нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвөөс илэрсэн тохиолдлууд юм. Мөн "Ачтан  элит клиник” эмнэлгийн эмч нарын гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрсэн. Баянгол дүүргийн зургадугаар  хороонд нэг орцны 6 хүн халдвар авсан.  Тус дүүргийн 65, 57 дугаар байруудад халдвар гарсан бөгөөд "Ачтан  элит клиник” эмнэлгийн ажилчдын байр байдаг учраас халдвар голомтлон гарсан. Улаанбаатарт  Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 571, Сэлэнгэ 217, Дархан-Уул 45, Говьсүмбэр 4, Дорноговь 32, Архангай 3, Орхон 25 тохиолдол байна. 

Нийслэлийн Баянгол дүүрэгт үүссэн халдварын голомттой холбоотой тус дүүргийн 5, 6 дугаар хорооны иргэдээс шинжилгээ авах ажиллагаа өчигдөр оройноос эхэлсэн. Тухайн хорооны айл өрхийн бүх хүмүүсээс халдвар илрүүлэх шинжилгээ авч байгаа.

Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Монгол Улсын хэмжээнд батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 1395. Үүнээс дотоодын халдвар 897 боллоо. Өнгөрсөн хугацаанд 896 хүн  эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа 488 хүн байна. Эдгээр хүмүүсээс биеийн байдал хөнгөн 323, хүндэвтэр 150, хүнд 12, маш хүнд 3 хүн байна.

"Ачтан  элит клиник” эмнэлгийн 21 ажилтан халдвар авсан нь батлагсдан. Эдгээрийн гэр бүл, 18 хүн байна. Дээрх эмнэлэгтэй холбоотой халдварын тохиолдлын тоо 39 болсон. Байрны орцноос илэрсэн 6 тохиолдлын 1 тохиолдол нь “Мөнгөн гүүр” эмнэлгийн ажилтан байсан учраас тус эмнэлэгийн өвчтөн, сахиур,  эмнэлгийн ажилтан зэрэг нийт 141 хүнийг  шинжилгээнд хамруулсан. Үүнээс 32 хүнийг ойрын хавьтал гэж үзэн тусгаарлахад тус эмнэлгийн нэг эмчээс  халдвар илэрсэн. Мөн орцноос илэрсэн өөр нэг тохиолдол нь Иргэний нисэхийн ерөнхий газрын /ИНЕГ/ ажилтан байсан учраас тус газрын 171 хүнд шинжилгээ хийж,  20 хүнийг тусгаарласан.  Өчигдөр халдварын 108 ойрын хавьтлыг илрүүлж тусгаарласан. Нийт 1190 ойрын хавьтлыг тусгаарлан ажиглаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.70.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.