УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонсож байна. Боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг Ерөнхий сайдын нэрийн өмнөөс Шадар сайд Я.Содбаатар хариулт өгч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан, Д.Ганбат нарын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийллээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын зүгээс
“Сүүлийн дөрвөн сарын хугацаанд Ерөнхий сайдынхаа барааг харсангүй. Шадар сайдаас залхаж байна. Зурагдсан пянз шиг юм л нэг зүйлээ ярих юм. Яагаад боловсролын салбар чинь өндийхгүй байгаа юм. УИХ-ын гишүүд, дарга нарын хүүхдүүд ч бас төрийн сургуульд сурдаг болмоор байна. Ингэснээд чуулган ч дуусна. Ерөнхий сайдынхаа барааг харчихмаар байна. Сөрөг хүчнийхээ үгийг сонсмоор байна” гэдгийг дамжууллаа.
-
10 цаг 33 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин