ИНЕГ-ын дарга Н.Бямбасүрэн 100 сая төгрөгөөр "00 ЦААС, САЛФЕТКА" худалдан авчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-09

Иргэний нисэхийн Ерөнхий газар гэж Монгол улсын агаарын тээврийн үйлчилгээнд тодорхой үүрэгтэй оролцдог чухал байгууллага. Иргэний нисэхийн салбарт аюулгүй, үр ашигтай үйлчилгээ үзүүлэх зорилгыг эрхэм болгодог. Тус байгуулгагын дарга Л.Бямбасүрэн цар тахлын үед 100 сая төгрөгөөр АРИУН ЦЭВРИЙН ЦААС, салфетка худалдан авах гэрээ байгуулжээ. Тодруулбал 2020 оны 07 дугаар сарын 10-нд “Грандмакс” ХХК-тай “Иргэний нисэхийн ерөнхий газрын дотоод хэрэгцээнд шаардлагатай ахуйн хэрэглээний материал нийлүүлэх гэрээг” байгуулжээ. Ахуйн хэрэглээний, цэвэрлэгээний, даавуу гэсэн гурван багцийн нийт үнэ нь 100 сая 778 мянга 680 төгрөг болжээ.

Дээрх мэдээлэл нь Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа “ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ”-ийн ШИЛЭН ДАСАНД бичигдсэн байна. Тодруулбал ИНҮТ-ийн шилэн дансанд бичсэн “2020 оны 12 сарын 30-ний өдөр “Грандмакс” ХХК руу шилжүүлсэн 8 сая 118 мянга 010 төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээ”-нээс тус гэрээг харж болно.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн 100 гаруй сая төгрөгийн гэрээ байгуулсан "Грандмакс" ХХК 2007 онд байгуулагдсан. Нийт 32 чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2020 онд 22 чиглэлийн үйл ажиллагааг шинээр бүртгүүлж  2007 онд гадаад худалдаа явуулах үйл ажиллагааны чиглэлээ Улсын үртгэлд бүртгүүлсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.142.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.