“Gobi challenge-2020” шоу нэвтрүүлгийн дууг С.Жавхлан дуулжээ
Үйл явдал
/
2021-01-10

"Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” төслийн  хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн бөгөөд эхний дугаар нь 2021.01.09-ний бямба гарагийн 20:30 цагаас “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллыг “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад цацахаар төлөвлөжээ. Мөн говийн байгаль, өвлийн тэмээн аяллын тухай аян замын тэмдэглэл бүхий гэрэл зургийн цомог эмхэтгэх юм байна.

Монголын уламжлалт тэмээн жингийн өв соёлын дагуу үргэлжилсэн “Gobi challenge-2020” шоу нэвтрүүлэг Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар аяласан бөгөөд тус шоу нэвтрүүлгийн дууг Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан дуулсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.4.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.