БЗД-ийн 17-р хорооны ЖИЖҮҮР коронавирусний халдвар авсан нь батлагдлаа
Үйл явдал
/
2021-01-11
 
БЗД-ийн 17-р хороонд сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээллийг 2020 оны Арваннэгдүгээр сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдэгдсэн. 
Тус хорооны албан хаагчаас /Ковид-19/-ын халдварын сэжигтэй тохиолдол ирэлсэн тул тодорхойгүй хугацаагаар тус хороо үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон юм. Хорооны засаг даргатай холбогдож уг мэдээллийг тодруултал тухайн хорооны жижүүрээс коронавирус илэрчээ. Тухайн батлагдсан тохиолдлын хавьтлыг тандан судлах ажиллагаа явагдаж байна.   Одоогоор халдвар илэрсэн иргэний гэр бүлийн хоёр хүний шинжилгээ эерэг гарч тухайн бүсээс одоогоор гурван тохиолдол батлагдаад байна.
 
Та бүхэн минь дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин мөрдөж, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.