Үр дүнгээ хамтын хичээл зүтгэлээрээ хамгаалж, эрүүл бүс нутгаа бүтээцгээе
Үйл явдал
/
2021-01-11
Манай аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй, аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид хийгдсэн 194 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.
 
?Сүүлийн өдөр хоногуудын эерэг үр дүн нийт иргэд та бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэе. Хамтын хичээл зүтгэлээ улам бүр өндөржүүлж, өнөөдрийн үр дүнгээ хамгаалан эрүүл бүс нутгаа бүтээцгээе.
❓Хувь хүнээс шалтгаалах маскаа зүүх, гараа угаах, хүн хоорондын зайгаа барих дэглэмээ өдөр тутмынхаа дадал хэвшил болгохыг нийт иргэддээ анхааруулъя.
✅Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын 220 хүний сорьц авч, өссөн дүнгээр 29511 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамрууллаа.
✅Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлэгдэж байгаа 7 өвчтөний биеийн байдал хөнгөн байна. Дараагийн шатны сувилалд эдгэрсэн 6 иргэн сувилуулж байна.
✅Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллага хамтран ажиллаж, 1486 иргэн хавьтлын судалгаанд бүртгэгдэж,1472 иргэний хяналтын хугацаа дуусч, 14 иргэн гэрийн ажиглалтад байна.
✅“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 13 галт тэргийг шалган нэвтрүүллээ.
✅Улаанбаатар хот болон бусад эрсдэлтэй аймгаас ирсэн 239 өрхийн 603 иргэн гэрийн ажиглалтад байна.
✅Аймгийн хэмжээнд 120 цэг байршлын 31103 м2 талбайд урьдчилан сэргийлэх, 2 цэг байршлын 688 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.
✅Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутагруу 111 тээврийн хэрэгслээр 227 иргэн, орох чиглэлд 108 тээврийн хэрэгсэлтэй 204 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүллээ.
✅Аймгийн хэмжээнд автозамын шалган нэвтрүүлэх болон хэв журам сахиулах хяналтын цэгүүдэд Цагдаа, Онцгой байдал, бусад салбарын 162 албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
?Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 89.8 хувь буюу 195 иргэн эдгэрч, сувилалын хяналтад 12, гэрийн ажиглалтад 12, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 171 иргэн байна.
❓Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр бүр иргэдийнхээ эрүүл мэндийг эн тэргүүнд тавьсан, хамгийн аюулгүй газар болох гэр бүлд нь байлгахыг зорьсон шийдвэр байгааг нийт иргэд ухамсарлан ойлгож, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, зааврыг хэрэгжүүлж, Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөхийг анхааруулъя.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.168.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.