Б.Бат-Эрдэнэ: Худалдааны төвүүд НӨАТ-ын баримт өгдөг, барааны үнийг ил тавьдаг болгох тал дээр анхаарч ажиллана
Үйл явдал
/
2021-01-11

УлстөрчМН сайтын “ЦАХИМ ЯРИЛЦЛАГА”-ын буланд “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газар”-ын дарга Б.Бат-эрдэнэ оролцож байна.

2020 он бол Монгол Улс төдийгүй Дэлхий дахинд хүнд он болж өнгөрлөө. Одоо ч үргэлжилж байна. Энэ хэцүү үеүдэд "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газар" хэрхэн ажиллав. Ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаар яриагаа эхлүүлэх үү?

-“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газар”  өнгөрсөн хугацаанд 10300 гомдол хүлээж авсан. 103 сая төгрөгийн хохирол барагдуулсан. Мөн үнийн хөөрөгдөл зохиомол холдолттой тэмцэж ажиллаж байгаа.

-2021 он гараад удаагүй байна шүү дээ. Энэ хугацаанд иргэд  ихэвчлэн ямар асуудлуудад гомдол гаргаж байна. Цаашид ямар ажлуудыг төлөвлөж байна вэ?

-Энэ 7 хоногийн хувьд эхлүүлээд явж байгаа 2 том ажил байна. Нэгдүгээрт зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт өгдөг болгох, татварт нэвтрүүлдэг болгох. Энэ бол улс орны эдийн засгийн хувьд тодорхой нөлөөлийг авчирна гэж харж байгаа. Дээрээс нь хүмүүсийн хуурамч бичиг баримт бүрдүүлдэг энэ асуудлууд цэгцэрнэ гэж тооцож байгаа.

Ярилцлагын дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.158.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.