Бүх орлого зогссон үед НДШ-ийг ХОЁР ХУВИАР НЭМЭХИЙГ иргэд дэмжихгүй байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-12

Монгол улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Коронавирусийн цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж үнсэндээ 60 орчим хоногийн нүүр үзэж байна. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гаргасан судалгаагаар жижиг дунд аж ахуй нэгжийн 80 гаруй хувь нь хаалгаа барьсан гэсэн гэжээ.

ААН –үүдийн орлого тасарч, бүх иргэд гэртээ амарч, өрхийн амьжиргаа хүндэрч байгаа энэ цаг үед Нийгмийн даатгалын шимтгэлийг ХОЁР ХУВИАР НЭМСЭН хууль хэрэгжиж эхлээд байгаа юм.  2019 онд НДШ ийг нэмсэн шийдвэрийг МҮЭХ эсэргүүцэж цуцлуулах шаардлага тавьж 2020 онд нэмэгдэх байсныг цуцлуулсан. УИХ ОУВС хөтөлбөр хэрэгжиж дуусаагүй байгаа тул 1 жил түр хойшлуулж байсан. Тэгвэл  Нийгмийн даатгалын шимтгэл 2021 оны 1 сарын 1 ээс ажил олгогчоос 1 хувь ажилтнаас 1 хувиар нэмэгдэх юм.

Өөрөөр хэлбэл 1 сарын 1 ээс Багш эмч төсөв, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага уул уурхайн салбарын ажилчдын шимтгэлийг нэмж, 7 сарын 1 ээс бүх ААНБ иргэд нэмсэн хэмжээгээр төлөх болоод байгаа. Энэ өөрчлөлтийг цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан авч үзэхийг Монголын үйлдвэрчний эвлэлээс уриалж Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.176.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.