А.Амбасэлмаа: Сovid-19 халдвар 14 хүнээс илэрлээ
Үйл явдал
/
2021-01-12

Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.01.12/ мэдээллээ хийж байна.

Нийт 15849 сорьцод шинжилгээ хийхэд 14 хүнээс Сovid-19 халдвар илэрчээ. Эдгээр тохиолдлууд нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Улаанбаатарт бүртгэгдсэн 14 тохиолдлыг задалбал, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 2 гэр бүлийн есөн хүн, Баянгол дүүргийн зургадугаар хорооноос нэг гэр бүлийн 3 хүн, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн дамжсан халдвараас нэг хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 630 боллоо. Сүүлийн 24 цагт орон нутагт халдвар бүртгэгдээгүй, Сэлэнгэ аймагт батлагдсан 7 тохиолдол эдгэсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.187.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.