Монгол улсад ЕСӨН баллаас дээш газар хөдлөлт болвол барилгууд тэсвэрлэхгүй
Үйл явдал
/
2021-01-12

Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа-тай холбогдож барилгын чанар стандартын асуудлаар тодруулга хийлээ.

 Улаанбаатар хотод есөн дүүргийн барилга байгууламж газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэй  эсэхэд 2017 онд шинэчилсэн судалгаа явуулсан байна. Энэхүү судалгааг явуулахдаа норм дүрэм, олон улсын судалгаа, одон орон судлалд үндэслэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоодог.  Жайка олон улсын байгууллагатай хамтран барилга байгууламжийн чанартай холбоотой төсөл хэргжүүлж байгаа талаар мэдээллийг өгсөн юм. Улаанбаатар хотын барилга байгууламжууд зургаан баллын газар хөдлөлтөд тэсвэртэй буюу зургаан баллын газар хөдлөлтийг даваад гарна. Монголын барилгын стандарт есөн  баллт тэсвэртэй байхаар стандарчилагдсан байна.

Тэгэхээр Монгол улсад есөн баллаас дээш  газар хөдлөлт болохгүй гэж тооцоолон стандарчилсан  буй нь үнэхээр ойлгомжгүй юм. Байгалийн  гамшигт үзэгдлийг  хэн ч таамаглах боломжгүй. Тиймээс бүх эрсдлийг тооцоолох ёстой. Харин Монгол улсад есөн баллаас дээш газар хөдлөлт болохгүй гэсэн тооцоолол хүн ардад аюулын харанга дэгдээх вий...  Арван  баллын газар хөдлөлт  болох ёсгүй гэдэг харанхуй ойлголтоор нүдээ аниад сууж байя даа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.103.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.