Улаанбаатар цахилгаан түгээх станц нь Нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдэд 0.4-35 кВ-ын хүчдэлийн түвшний цахилгаан эрчим хүчийг түгээж, хангах үндсэн үүрэгтэй. Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний сүлжээний худалдан авсан цахилгаан эрчим хүчний 50 орчим хувийн түгээлт, борлуулалтыг хийж гүйцэтгэдэг салбарын ууган компаниудын нэг.
Уг компани нь цахилгааны төлбөр тооцоог тоолуурын бичилтийн хэмжилтээр тооцож төлбөрийн мөнгөн дүнг иргэдэд мэдээлдэг. Ийнхүү цахилгааны төлбөрийн мэдээллийг иргэдэд өгөхдөө өрх бүрийн харилцагчид мессеж илгээдэг билээ. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ нь “Скайтал ХХК” гэрээтэй ажиллаж хэрэглэгчиддээ мессеж үйлчилгээг хүргэдэг. Энэхүү мессежний төлбөрт сард НАЙМАН сая төгрөг зарцуулдаг байна.
Хавсралт1: "УБЦТС" ТӨХК-ны зарлагын мэдээлэл
Хавсралт2: Иргэдийн утсанд ирэх мессеж үйлчилгээний мэдээлэл
-
8 цаг 44 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин