Нэгдүгээр сарын 13-ны өдөр түүхэнд болсон онцлох үйл явлууд
Үйл явдал
/
2021-01-13

Өнөөдөр нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсан өдөр юм. Мөн энэ өдөр дэлхий дахинд ямар үйл явдлууд болсныг тоймлон хүргэж байна. Нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголд үндсэн хуулиа батласан бол  Африкийн Того улсыг чөлөөлсөн өдөр юм. Мөн Кабо Верде улсын тухайд ардчиллын өдөр тохиосон юм.

  • 1547 – Английн Суррейн гүн Хэнри Ховардыг хаант улсын эсрэг тэрсэлсэн гэж үзэн төрсөн эцэг нь цаазаар авах ял оноов.
  • 1607 – Испани улс өрөө төлөх боломжгүйгээ зарласны улмаас Женоагийн банк дампуурав.
  • 1797 – Францын хувьсгал: Францын усан онгоц, эргийн дагуу Их Британийн хоёр хөлөгтэй ширүүн тулаан хийж, Британийн ялалтаар өндөрлөжээ. Тулаанд 900 хүн амь үрэгдсэн юм.
  • 1822 – Грек улсын одоогийн төрийн далбааны загварыг Эпидаурын анхны хуралдаанаар батламжилжээ.
  • 1833 – АНУ-ын Ерөнхийлөгч Эндрю Жексон, дэд ерөнхийлөгч Мартин ван Бюрен рүү Өмнөд Каролина мужид гарсан бослогыг энхийн замаар нэн даруй дарахыг шаардсан захидал бичиж байжээ.
  • 1840 – АНУ-ын түүхэн дэх томоохонд тооцогдох байлдааны хөлөг онгоц Лонг Айлэнд орчимд живж, улмаар 139 хүн амиа алджээ.
  • 1847 – Кахуэнгагийн тунхагт АНУ болон Мексикийн талууд гарын үсэг зурсны дүнд АНУ-Мексикийн хооронд дэгдсэн дайн дуусав.
  • 1849 – Британийн эзэн хааны усан флот Канадын Ванкуверын колонийн захиргааг байгуулав.
  • 1888 – АНУ-ын нийслэл Вашингтон хотод Үндэсний газар зүйн хүрээлэн байгуулагдав.
  • 1893 – Их Британийн Тусгаар тогтнол, хөдөлмөрийн намын анхны хуралдаан Лондон хотноо болжээ.
  • 1895 – Африкийн Этиоп улсыг эзлэх Италийн дайн болж, улмаар Италийн тал ялалт байгуулсан юм.
  • 1910– АНУ-ын Нью-Йорк хотын Метрополитан дуурийн театраас "Пиалиаччи", "Кавальера рустикана" дуурийг радиогоор дамжуулсан нь олон нийтэд зориулсан анхны радиогийн нэвтрүүлэг болжээ.
  • 1942 – Автомашин зохион бүтээгч Хенри Форд хуванцар машины патентын эрхийг авчээ. Энэ нь төмөр машинаас 30 хувь илүү хурдтай байсан юм.
  • 1960 – ЗХУ дахь Гулаг буюу албадан хөдөлмөрийн лагерийн системийг албан ёсоор халав.
  • 1966 – АНУ-ын Засгийн газарт анх удаа хар арьст хүн алба хаших болов. АНУ-ын Барилга, хот төлөвлөлтийн сайдаар Роберт К.Уийвер томилогджээ.
  • 1972 – Гана улсын Ерөнхийлөгч Эдуард Акуфо-Аддо болон ерөнхий сайд Кофи Адрефа Бусиа нарыг хороож, хурандаа Игнатиус Куту Ачимпонг төрийн эрхийг авчээ.
  • 1988 – Тайванийн Ерөнхийлөгчөөр Ли Тэн-Хүй сонгогдсон нь тус улсын түүхэнд Тайваньд төрсөн хүн анх удаа засгийн эрхийг авсан тохиолдол боллоо.
  • 1990 – Виржиниа мужийн Ричмонд хотын захирагчаар Дуглас Уайлдер сонгогдсон нь АНУ-ын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд хамгийн анх удаа хар арьст хүн захирагч болсон тохиолдол болжээ.
  • 1991 – Зөвлөлт Литвын нийслэл Вильнюс хотод ардчиллыг дэмжсэн жагсагчдыг ЗХУ-ын арми хүч хэрэглэн тарааж, 14 хүн амиа алдан, 1000 гаруй хүн шархаджээ.
  • 1992 он- Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдав.
  • 2012 – Орчин үеийн зорчигч тээврийн, тансаг зэрэглэлийн Коста Конкордиа усан онгоц живж, 32 хүн амиа алдав. Хожим нь тус хөлгийн ахмад буруугаа хүлээжээ.
  • 532 – Эртний Константинополь хотод Никагийн бослого гарав.

Мэндэлсэн алдартнууд:

  • 1562 – Шотландын яруу найрагч, зохиолч Марк Александер Бойд (1601 онд нас барсан)
  • 1845 – Францын одон оронч Феликс Тиссеран (1896 онд нас барсан)
  • 1864 – Нобелийн шагналт Германы физикч Вилгельм Вайн (1928 онд нас барсан)
  • 1890 – Эстони улсын 7 дахь Ерөнхий сайд Юри Улуотс (1945 онд нас барсан)
  • 1926 – "Паддингтон Баавгай"-г зохиогч Майкл Бонд
  • 1927 – Нобелийн шагналт Өмнөд Африкийн биологч Сидней Бреннэр
  • 1952 – Английн алдарт "Индепедэнт" сонинг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Стифен Гловер
  • 1960 – Нобелийн шагналт АНУ-ын физикч Эрик Бетцик
  • 1966 – Америкийн жүжигчин Патрик Гейлн Демпси
  • 1970 – Телевизийн алдарт цуврал "Скандал"-ыг зохиосон Шонда Раймс
  • 1977 – Америкийн жүжигчин, "Карибын тэнгисийн дээрэмчид", "Бөгжний эзэн", "Трой" киногоороо алдарт хүрсэн Орландо Блүүм
  • 1990 – Австралийн жүжигчин Лиам Хемсфорд
  • МЭӨ 5 – Хятадын Хан гүрний эзэн хаан Гуангву (57 онд нас барсан)

Нас барсан алдартнууд

  • 1177 – Австрийн гүн II Хенри (1107 онд төрсөн)
  • 1330 – Австийн хаан I Фредерик (1286 онд төрсөн)
  • 1885 – АНУ-ын сэтгүүлч, 17 дахь дэд ерөнхийлөгч Шайлер Колфакс (1823 онд төрсөн)
  • 1923 – Францын Ерөнхий сайд Александр Рибо (1842 онд төрсөн)
  • 1958 – "Парамаунт" кино компанийг үүсгэн байгуулагч Жесси Л.Ласки(1880 онд төрсөн)
  • 1963 – Того улсын Ерөнхийлөгч Силванус Олимпио (1902 онд төрсөн)
  • 1978 – АНУ-ын эрүүл мэндийн ажилтан Хаберт Хумфри(1911 онд төрсөн)
  • 1986 – Өмнөд Йемений дөрөв дэх Ерөнхийлөгч, сурган хүмүүжүүлэгч Абдул Фаттах Исмайл (1939 төрсөн)
  • 1988 – БНХУ буюу Тайванийн Ерөнхийлөгч Чианг Чин-Куо (1910 онд төрсөн)

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.4.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.