20 сая төгрөг хүртэлх хүнсний талонаар үйлчлэх дэлгүүр шалгаруулах тендер зарлажээ
Үйл явдал
/
2021-01-13

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр” буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн дагуу “Хүнсний талон олгох журам”-ыг баталсан байдаг. Өрхөд сард олгох хүнсний талоны үнийн дүнг 0-16 хүртэлх насны гишүүнд 5000 төгрөг байсныг 8000 төгрөг, 16-гаас дээш насны гишүүнд 10000 төгрөг байсныг 13000 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоожээ. Нэн ядуу, эмзэг бүлгийн гэх тодотголтой, өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаагаар 310-аас доош үнэлгээтэй гарсан өрх хүнсний талон авдаг.

Нийгмийн халамж дундаас хамгийн оновчтой нь гэгддэг хүнсний талон авдаг иргэдийн тоо жилээс жилд өссөөр байгаа аж. Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн эмзэг бүлгийн өрхөд олгодог хүнсний талон хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлж чадаж байгаа болов уу? гэдэг асуудал газар авч байгаа энэ үед орон нутгийн эмзэг бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх тендер зарлагдаад эхэлжээ. Тодруулбал Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүр шалгаруулах тендер зарлажээ. Уг тендерт шалгарсан дэлгүүрт мах махан бүтээгдэхүүн- 2862000, Гурил гурилан бүтээгдэхүүн- 7326000 төгрөг, Жимс жимсгэнэ- 176000 төгрөг, Бусад- 6622000 төгрөг. Нийт 20.160.000 төгрөгийн худалдан авах ажиллагааг нийлүүлэх юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.28.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.