Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо өнөөдөр /2021.01.13/ Хятадын “Sinovac” компанийн бүтээсэн вакциныг хийлгэснээр тус улсад covid-19-ийн эсрэг дархлаажуулалт эхэллээ. Дэлхийд хүн амаараа дөрөвт жагсдаг тус улсын хүнс, эмийн чанарын хяналтын үндэсний агентлагаас хэрэглэхийг зөвшөөрсөн covid-19-ийн анхны вакцин бол Хятадын “Sinovac” компанийн вакцин байсан юм. Уг вакцин нь 65.3 хувийн үр дүнтэй байгааг завсрын туршилтын дүн үзүүлсэн бөгөөд Индонези улс хоёр сарын хугацаанд нэн тэргүүнд эрүүл мэндийн байгууллагуудын 1.5 сая орчим ажилтныг вакцинжуулахаар төлөвлөж байгаа аж. Индонезийн Засгийн газар нийтдээ 181 сая хүн вакцин хийхээр тооцоолсон ба дараагийн ээлжинд төрийн үйлчилгээний албан хаагчид, өндөр настнууд зэрэг эрсдэлтэй бүлгийн хүмүүст хийхээр болжээ.
-
8 цаг 39 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин