Б.Солонго: "Оюутолгой" төслөөс 2051 он хүртэл МОНГОЛ УЛС ноогдол ашиг авахгүй
Үйл явдал
/
2021-01-14
Олон улсын томоохон хэвлэлүүдээр Монголын Засгийн газар Оюутолгой төслийг зогсоож магадгүй гэсэн утгатай мэдээлэл өчигдрөөс гарч байгаа билээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга  Б.Солонго Оюутолгойн хөрөнгө оруулагч нарт илгээсэн Засгийн газрын шаардлагын талаар тайлбар мэдээлэл өглөө.

- Оюутолгой төслийн хэрэгжилт хэр явж байгаа вэ?

- МУ-ын Засгийн газраас 2019 оны 12 сард  ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талдаа яриа, хэлэлцээр хийх үндсэн зорилготой. Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан хувь нийлүүлэгчдийн гэрээг МУ-ын хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах, далд уурхайн бүтээн байгуулалт гээд байгаа санхүүжилтийн төлөвлөгөө гээд байгаа баримт бичгийг МУ-ан хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах гэсэн үндсэн чиглэлтэй. Үүнтэй холбогдуулан засгийн газраас авч хэрэгжүүлсэн нилээн хэдэн ажил байгаа. Бидний хувьд Оюутолгой төслийн “Далд уурхайн бүтээн байгуулалт” МУ-д хэрэгтэй гэж харж байна. Ингэх замд болсон нэг асуудал бол 2020 оны Оюутолгой мөслийн техник, эдийн засгийн шинэчилсэн тодотгол юм. Энэ тодотголын санхүүгийн тооцоолооллоос хархад Оюутолгой төслийн далд уурхайн эдийн засгийн үр өгөөж нийлээн буурахаар байна. Бидний хувьд энэ санхүүгийн тооцоололд дүн шинжилгээ хийгээд ажиллаж байна. Урьдчилсан байдлаар далд уурхай ашиглалтанд ороод 2051 он хүртэл МУ ноогдол ашиг авахгүй. Цаашлаад 22000$-ын өртэй үлдэхээр тооцоог Рио-Тинто компани МУ-ын засгийн газарт өгсөн. Үүн дээр нэмээд 2051 он хүртэл Оюутолгой компани маань Монголд ашгийн татвар буюу ААНОАТ-ыг ердөө дөрвөн жил төлөхөөр байна. Тэгэхээр нийт 40 жил үйл ажиллагаа явууллаа гэхэд дөрөвхөн жил татвар төлөх нь чамлахаар үзүүлэлт. Оюутолгой төсөл Монгол улсад ашигтай юу гэдэг талаар нухацтай ярих хэрэгтэй байнаа гэсэн утгатай албан бичгийг засгийн газраас хөрөнгө оруулагч талд хүргүүлээд байна. Үүнтэй холбогдуулан засгийн газрын үндсэн хийх ажил бол УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэнд анхаарал хандуулах юм. 

- Далд уурхайн бэлтгэл ажил хэвийн үргэлжлэх үү. Зогсоно гэсэн ойлголт олон нийтэд төрөөд байна?

- Рио Тинто компанитай яриа хэлэлцээр үргэлжилж байна. Нөгөө талаас Оюутолгой төслийг зогсоох хэмжээнд асуудал хурцдахгүй болов уу гэж бодож байна. Оюутолгой төслийг зогсооно гэсэн байр суурийг засгийн газар илэрхийлээгүй.  Гэхдээ Оюутолгой төсөл Монгол улсад үнэхээр эдийн засгийн үр өгөөжтэй юу гэдгийг хөрөнгө оруулагч талтай зайлшгүй ярих шаардлага үүссэн байна. Рио Тинто компаний өөрийнх нь өгсөн тооцооллоор бол МУ-д ирэх үр өгөөж буурч байна. Тэгэхээр энэ төсөл МУ-д ашигтай байх хэрэгтэй. Нэгэнт МУ-ын газар нутаг дээр хэрэгжиж буй төсөл болохоор манай улсад татварын орлогоо хуримтлуулах хэрэгтэй байна. Татварын асуудал нэг тийшээ шийдэгдэнэ гэж харж байна. 

- Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тал дээр яг ямар санал гаргасан бэ?

- Төслийн үр өгөөжийг бууруулж буй хэд хэдэн томоохон хүчин зүйл байгаа. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн. Мөн Оюутолгойн төслийн зээлээр их санхүүжүүлдэг. Эргээд зээлийн хүүнд их хэмжээний мөнгө төлөгдөж байна. Рио Тинто компани Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлдэг. Тэгээд менежментийн үйлчилгээнд ашигласан төлбөрөөс хувь тооцож авдаг байгаа. Засгийн газраас менежментийн үйлчилгээнд төлөх төлбөрийг багасгах санал тавьсан. Мөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах санал тавьсан. Одоогийн байдлаар хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 6.5 хувь байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.99.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.