Б.Энхбаяр: Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарчмын зөрүүтэй саналыг дахин хэлэлцэж байна
Үйл явдал
/
2021-01-14

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их хурлын гишүүн Баттөмөрийн Энхбаяр танилцуулна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

УИХ эрхэм гишүүдээ Засгийн Газраас 2020 оны Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төсөл болог хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2021оны Нэгдүгээр сарын 7 болон 8-ны өдрүүдэд  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ХЗБХ-д шилжүүлсэн.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах үүргийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.2.1 заасныг баримтлан хоёр санал хураасан бол хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах хэрэгтэй гэж байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул  

Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.2.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-ын саналаар санал хураалт явуулж зарчмын зөрүүтэй саналыг шийдүүлсэн болно.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй  саналын томьёоллууд дэмжигдсэнтэй холбоотойгоор “МУИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүд болон “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” хууль баталсантай холбогдуулан хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулан хэлэлцүүллээ. Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийг агуулга бодлого , зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл байнгын хорооны танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг та бүхэнд тараасан болно. УИХ-ын эрхэм гишүүдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн  мэдүүлсэн “Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай” “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай” хууль хүчингүй болсонд тооцох тухай , “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай” хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, “Шүүхийн захиргааны тухай хууль” хүчингүй болсонд тооцох тухай, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Захиргааны хэрэг шүүхэдхянахн шийдвэрлэх тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “захиргааны ерөнхий хуульд” нэмэлт оруулах тухай, “Төрийн албаны тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Өмгөөллийн тухай хуульд” өөрчлөлт оруулах тухай, “ Эвлэрүүлэн зуучлах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр тэтгэмжийн тухай- хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай” хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Зөрчлийн тухай хуульд” нэмэлт оруулах тухай, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуульд нэмэлт оруулах тухай, “Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай , “Монгол Улсын шүүхийн тухай” хуулийн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ХЗБ-ын хорооны танилцуулга, зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.232.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.