Х.Нямбаатар: Шүүгчээр томилогдож чадаагүй 13 хүнд дээшээ ТЭНГЭР ХОЛ, доошоо газар хатуу байгаа
Үйл явдал
/
2021-01-14
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шүүхийн тухай” хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаатай холбогдуулан гишүүд хууль санаачлагч болон байнгын хорооны гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:   Шүүхийн тухай хууль дээр ажлын хэсэг маш сайн ажиллаж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа ойлголтууд яваад байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг УИХ-д  байгаа олонх булааж авч байна. Үндсэн хуулиараа шүүхийн тухай энэ шүүхийг хараат бус болгохтой холбоотойгоор оруулсан билээ. Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийн хүрээнд  шүүхийн яаж хараат бус болгох уу, шүүгчийн яаж хариуцлагатай болгох уу гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Асуух нэг зүйл байна. 2013 онд шүүгч нарыг томилогдоход томилогдоогүй үлдчихсэн 13 шүүгчийн асуудал байдаг юм. Тэр томилогдоогүй үлдсэн шүүгчдийг ажлын хэсэг ярилцсан уу гэдгийг ажлын хэсгээс тодруулъя

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

2013 онд шүүхийн багц хууль батлагдсантай холбогдуулж тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан шүүгч нарыг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлж буцааж томилохдоо 13 шүүгчийг эргүүлж томилоогүй ийм зүйл болсон. Тухайн үед хуульчид шүүгчид юу гэж харж байсан бэ гэхээр бусад шүүгчдэд дохио санамж өгөх зорилгоор ийм зүйлүүд хийгдлээ гэж явагдсан. Эдгээр шүүгчид эргэж томилогдох хүсэлтэй МУ-ын үндсэн хуулийн цэц, захиргааны хэргийн шүүхэд удаа дараа хандсан. Аль ч байгууллагууд нь асуудлуудыг шийдээгүй орхисон. Энэ талаар ажлын хэсгүүд ярилцаад шүүхийн тухай хуулиндаа дагаж мөрдөх хуулиндаа нэг зүйл оруулаад энэ 13 шүүгчийг хуулийн дагуу шинээр байгуулагдах шүүхийн ерөнхий зөвлөл дахин томилуулахаар МУ-ын ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой гэсэн ийм заалт оруулъя гэсэн санал оруулсан. Харамсалтай нь ажлын хэсэг дээр болон байнгын хороод чуулганы нэгдсэн хуралдаан дээр энэ санал дэмжигдээгүй явсан байгаа. Энэ хүмүүст бол дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаа. Энийг хөндөж ярьсан Д.Тогтохсүрэн даргадаа баярлалаа. Ажлын хэсэн дээр ярихдаа цэц дээр нэр бүхий гишүүд хандъя. Цэц шийдвэр гаргаад одоо байгаа Ерөнхийлөгчид цэцийн дүгнэлтээр энэ шүүгч нарыг томиуулахыг даалгуулъя гэж яриад олонхийн санал авч дэмжигдээгүй орхигдсон байгаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.27.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.