Монгол хүү АНУ-ын ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ өргөх ёслолд оролцоно
Үйл явдал
/
2021-01-15
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд 1-р сарын 17 нд зохион байгуулагдах Хүүхдийн тангараг өргөх ёслолд Никелодеон сувгийн All That шоуны жүжигчин Сэргэлэнцэцэгийн Чингүүн оролцохоор болжээ.
Энэхүү нэр хүндтэй ёслолд С.Чингүүн хүү 74 сая хүүхдийн дуу хоолойг төлөөлж, шууд нэвтрүүлэгт зочноор оролцож үг хэлэх юм.
Шууд нэвтрүүлгийн дундуур С.Чингүүний видео илтгэл давхар цацагдана.
Уг үйл ажиллагааг ирэх Ням гарагт 15.00 цагаас National Children's Inauguration event болон You Tube дэх National Children's Campaign хуудсаар үзэж, Америкийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бага болон өсвөр насны хүүхдүүд хэрхэн идэвхтэй оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгааг харах боломжтой.
Дашрамд сонирхуулахад, С.Чингүүний эмээ,Чикагод суугаа Б.Цэнджав хилийн цэргийн ажилтан, өвөө Ч.Төмөрбаатар хилийн цэргийн хошууч юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.166.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.