БНСУ-ын ерөнхийлөгч асан Паг Гын Хэ 20 жилийн ЯЛ авч, 48 тэрбум төгрөгөөр торгуулахаар болжээ
Үйл явдал
/
2021-01-15

Паг Гын Хэ Солонгос улсын шүүхээс ял сонссон анхны ерөнхийлөгч тэрээр ял авснаар 2017 онд Ерөнхийлөгчөөсөө огцорч байв

Пүрэв гарагт Солонгосын өмнөх ерөнхийлөгч Паг Гын Хэ-г БНСУ-ын дээд шүүхээс эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэм буруутай хэмээн үзэж 20 жилийн хорих ял оноолоо. Одоо 67 настай Пак Гын Хэ нийтдээ 20 жилийн хорих ялтай болсноор  ялаа бүрэн эдэлбэл 87 насандаа суллагдахаар болж байгаа юм.

Өмнө нь шүүхээс түүнд 30 жилийн хорих ял оноосон байсан ч дээд шүүхээс ийнхүү ялыг нь 10 жилээр бууруулж, 18 тэрбум вон буюу 48 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан байна.  Солонгос улсын зарим прокурорууд түүний ялыг багасгасныг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдээд байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.231.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.