Мөн байгууллагууд QR кодоо үүсгэж, үүдэн дээрээ байршуулсан ч иргэд түүнийг уншуулахгүй байх, аж ахуй нэгж, албан байгууллагууд үйлчлүүлэгчид болон байгууллага руу нэвтэрч буй иргэдийн QR кодыг зайлшгүй уншуулахад шаардлага тавьж ажиллахгүй байгаа зөрчлүүд гарсаар байна. QR мэдээллийн систем нь коронавирусийн халдварын дэгдэлтийн үед олон улсын жишгийн дагуу халдвар тээгчийн зорчсон, үйлчлүүлсэн байршлыг тогтоох, шууд болон дам хавьтлуудыг тогтоох эрсдэл үүсвэл цаг хугацаа алдалгүй мэдээлэл дамжуулах ач холбогдолтой юм. Тиймээс нийслэлийн зүгээс өргөтгөсөн шалгалтыг ирэх өдрүүдэд эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
-
10 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин