Эрүүл бүс нутгаа эвийн хүч, хамтын зүтгэлээр бүтээцгээе
Үйл явдал
/
2021-01-15
Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид хийгдсэн 202 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.


❓Сүүлийн өдөр хоногуудын “0” тоонд иргэд хэт тайвширч, өвчин бүрмөсөн алга болсон мэт бодон, дэглэм журам алдагдах байдал ажиглагдаж байна. Та бид тайвшрах болоогүй!!!
❓Тэр тусмаа Сүхбаатар суманд эрсдэл өндөр байгаа гэдгийг маш сайн ухамсарлаж, болзошгүй эрсдлээс өөрийгөө, өрөөл бусдыг хамгаалж, сонор сэрэмжээ өндөржүүлэхийг нийт иргэддээ анхааруулъя.
✅Аймгийн “Ахмадын сувилал”-д үргэлжлэх шатны ажиглалтад 7 иргэн байна. Сувилалын ажиглалтад байсан 6 иргэний хугацаа дуусаж гэрийн ажиглалтад шилжлээ.
✅Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын 209 хүний сорьц авч, өссөн дүнгээр
30421 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамрууллаа.
✅Аймгийн хэмжээнд 2 ажиглалтын байранд 18 иргэн ажиглалтад байна.
✅Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутагруу 215 тээврийн хэрэгслээр 473 иргэн, орох чиглэлд 177 тээврийн хэрэгсэлтэй 366 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүллээ.
✅“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 13 галт тэрэгний 674 вагоныг шалган нэвтрүүллээ.
✅Аймгийн хэмжээнд 67 цэг байршлын 13722 м2 талбайд урьдчилан сэргийлэх, 4 цэг байршлын 1673 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.
❓Байгууллага аж ахуйн нэгж, ард иргэдийн халдвар хамгааллын зөв дадал хэвшил, байнгын ариутгал халдваргүйжүүлэлт, дэглэм журмын мөрдөлтийн үр дүнд ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ БҮС нутгаа та бид бүтээх болно.


АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.