Н.Энхтайван: Намайг сайдаар ажиллаж байхад манай яамныхан ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ дахин холбогдохгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-01-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, ГХ-ны сайд Н.Энхтайван хариулав.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Юуны өмнө ХҮН-ын даргаар томилогдсон Т.Доржхандад баяр хүргэе. БНАСАУ- яг ийм нэртэй нам байдаг юм билээ.

Бид гадаад худалдааны асуудлыг ярьж байна. Япон улстай бид Чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч дорвитой амжилтад хүрээгүй байна. Та ирэх жилүүдэд яг ийм гэрээг БНХАУ, ОХУ-тай байгуулаарай. Таныг хятад судлалын хүн гэж би дуулсан. Гэхдээ энэ чиглэлээ хэт баримтлаад Шанхайн хамтын ажиллагаа байгууллагад Монгол Улсыг битгий элсүүлчхээрэй.

Танай яам хар тамхины сүлжээгээр "мэргэшсэн" яам боллоо. Энэ асуудал юу болов? Ямар хүмүүс хариуцлага хүлээсэн бэ. Яамны боловсон хүчин сайн биш байна гэж та ярилаа. Австралийн элчин зөвлөхөөр ямар хүнийг (УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн нэр яригдаж байгаа) тавина гээд гайхуулаад байна вэ? Төрийн албыг наймаалахгүй шүү. АН-ын бүлэг ийм асуудлыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Ерөнхийлөгчийн санаачилгаар АНУ-д ноолууран бүтээгдэхүүнээ гаргах ажил урагштай байгаа гэж би дуулсан. Энэ ажил ямар ахицтай  байна вэ?

ГХ-ны сайд Н.Энхтайван: 
-Бид Япон Улстай 2011 оноос яриа хэлэлцээ хийж, гэрээг 2016 онд байгуулсан. БНХАУ болон ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Энэ харилцааг эн тэнцүү хөгжүүлнэ.

Хар тамхины хэргүүд ГХЯ-г олон нийтэд муухай харагдуулсан нь үнэн. Энэ хэргүүд намайг сайдаар ажиллахаас өмнө гарсан. Намайг ажиллах хугацаанд дахин ийм хэрэг гарахгүй гэдгийг би амлаж байна гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.187.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.