"Зон олны нам"-ын даргаар Э.Одбаяр томилогдлоо
Үйл явдал
/
2021-01-16

Зон олны намын дарга болон цахим хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцжээ. Учир нь Зон олны намын ээлжит 9 дүгээр Бага хурлаас намын даргаар Э.Одбаярыг сонгогдсон байна. Тиймээс даргаа сонгосон болон тус намын цахим хаягт өөрчлөлт оруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дарга болон цахим хаягийн өөрчлөлтийг бүртгэсэн байна. Зон олны намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Одбаяр нь өмнө ньажиллаж байсан билээ. 

"ЗОН ОЛНЫ НАМ" гэж ямар нам бэ? 

ЗОН ОЛНЫ НАМ гэж ямар нам нь 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдсан юм. Монгол Улсын нийслэл, 21 аймгийг хамарсан байнгын үйл ажиллагаатай улс төрийн нам. ЗОН-ын гишүүд гол төлөв салбаруудын мэргэжилтэн, дунд тушаалын мэдлэг боловсролтой, туршлагатай ажилтнуудаас бүрдсэн. Улс төрийн үйл ажиллагаа нь гишүүд дэмжигчдийн хандив, татвараар санхүүждэг, улс төрийн намуудад тулгамддаг орон зай, цаг хугацаа, санхүүгийн бэрхшээлийг бага зардлаар даван туулах зорилгоор цахим орчинд технологийн шийдэлд суурилсан “ЦАХИМ НАМ” нэгдсэн системийг бий болгон ашиглажээ. Ингэснээр Монгол Улсыг хамарсан улс төрийн намын өдөр тутмын үйл ажиллагаа нь эрх баригч намуудтай харьцуулахад цомхон, хэмнэлттэй, хурдтай явагдах нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнд цахимаар гишүүдээ бүртгэж, шилжилт хөдөлгөөнийг зохицуулахаас гадна намын сонгуульт гишүүд, удирдах албан тушаалтан зэрэг бүх түвшний ажилтан алба хаагчдын үйл ажиллагааг хөтлөн явуулах, намын дэргэдэх эрдэм шинжилгээний байгууллага Мэдлэг Онолын Нэгдэл /МОН/-ээс зохион байгуулж байгаа сургалт, мэдээ мэдээллийг шуурхай дамжуулах, сонгуульт гишүүдийн шалгуур үзүүлэлтийн бүртгэл шалгалтыг зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагаа болон гишүүдийн мэдээлэл солилцох зэрэг олон асуудлыг “ЦАХИМ НАМ”-ын тусламжтай хэмнэлттэй зардлаар үр дүнтэй шийдсэн байна. Тус нам нь дэргэдээ эрдэм шинжилгээний байгууллага болох Мэдлэг Онолын Нэгдэл /МОН/, дотоод маргааныг хэлэлцэн шийдвэрлэх Дотоод Арбитрын Хороо /ДАХ/, намын дотоод хяналт шалгалтын Хяналтын Ерөнхий Хороо /ХЕХ/ зэрэг чиг үүрэг бүхий байгуулалтай, Монголын анхны “ЦАХИМ НАМ” юм. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.189.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.