Ж.Сүхбаатар: УИХ-ын гишүүд хэн нэгний хэргийн асуудалд нөлөөлөхгүй
Үйл явдал
/
2021-01-16
УИХ-ын чуулган үдээс хойших хуралдаан эхэлж, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэлэхдээ “УИХ-ын гишүүд хэн нэгний хэргийг асуудалд нөлөөлөх зүйл байхгүй. УИХ бол төлөөлөгчдийн байгууллага. УИХ-ийн гишүүд ард түмний төлөөлөл, сонгуулиар гардаг. Сонгуулиар гарч ирсэн төлөөллийн байгууллагад үндсэн хуульд зааснаар хууль тогтоох эрх мэдэл хадгалагдаж байгаа. Улсын их хурал шийдэх нь буруу? гэдэг хардлага иргэдэд байгаа. Тэгвэл хаанаас сонгогдож томилогдож байж шударга хараат бус байдал хангагдах юм бэ? гэдэг асуулт тавигдаж байгаа юм. Бүх улс орнууд парламентаас нэг бол ерөнхийлөгчөөс байгуулдаг.  Манай улсын муу туршлага байна. Ерөнхийлөгчөөс гэх төрийн тэргүүний оролцоог хэлбэрийн төдий ёсчлох, батламж утгаар хийгдсэн томилгоонуудад ерөнхийлөгч маань өнгөрсөн жилүүдэд өөрт олгогдоогүй 30 төрөл байна. Энэ хуулиудаар эрх мэдлээ өргөгтгөсөн юм. Энэ үүднээс улс төрийн хараат байдалтай болсон гэж үзэж, дүгнэсэн .Үүнийг олон нийт хүлээн зөвшөөрөх байх. Тэгэхээр парламент дараагийн ээлжид бусад улс орны жишгээр ард түмний төлөөлөх тэр эрх мэдэл нь хичнээн шүүмжлэлүүдийг хичнээн үгүйсгээд, хичнээн нулимаад жагсаад цуглаад энийг татан буулгаагүй нөхцөлд цорын ганц төлөөлөгчдийн байгууллага нь энэ эрхийг эдлэхээс өөр аргагүй болж байгаа юм. Тухайлбал шүүх эрхийн зөвлөлийн бие бүрэлдэхүүний 50%-ийг УИХ-д шууд сонгох, томилох ийм ажиллагаанд оролцохгүй. Үүнийг дотроосоо дотоод ардчилалаар сонгоно. Энэ удаагийн шүүхийн хуулийн гол зорьсон зүйл бол  шүүхийн хүрээнд 500 гаруйхан шүүгч байгаа мөртлөө шүүх эрх мэдлийг хамаг цулыг бүрдүүлж байгаа юм. Энэ хүмүүсийн дотоод ардчилалын уур амьсгал хаалттай битүү байсан. Нөлөөлөл нь бүгд дарга шүүгч нар. Ерөнхий шүүгч гэх дарга шүүгийн давхарга  доор  захирагдаж байсан. Шүүхийн тогтоолын гадна талд улс төрийн нөлөөллийг ерөнхийлөгч тэргүүтэй институстын нөлөөлөл, дотор талд нь ерөнхий шүүгч гэх дарга шүүгчийн нөлөөлөл ноёрхсон сүлжээ байсан. Бид нарын зорьсон зүйл бол Шударга бусын гэх хонгилолын улс төрийн нөлөөлөлийг усгахаар зорьсон юм” гэж хэллээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.212.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.