ХӨСҮТ-ээс 10 хүн эдгэрч дараагийн хяналтад шилжлээ.
Үйл явдал
/
2021-01-16

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 15-нд нийт 18487 сорьцод шинжилгээ хийхэд 21 хүнээс Сovid-19 илэрлээ. Эдгээрээс дөрөв  тохиолдол нь "Ачтан" эмнэлгийн голомттой гэр бүлийн хүмүүсээс илэрсэн бол Баянзүрх дүүргийн ТҮК-ийн 54 ажилтанд шинжилгээ хийхэд зургаан ажилтанд вирус илэрсэн. Мөн Баянзүрх дүүргийн 17 хороонд өргөжүүлсэн тандалтаар шинжилгээ хийхэд зургаан хүнээс вирус илэрсэн. Үлдсэн хүмүүс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байсан.

Ингэснээр Улаанбаатарт хотод батлагдсан тохиолдол 685 боллоо. Энэ хугацаанд орон нутагт нэмж халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд багц өвчлөлийн тохиолдол 1011 болж, сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 20, ХӨСҮТ-ээс 10 хүн эдгэрч, гаран, дараагийн хяналтад шилжлээ. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1512 болсон. Үүнээс 909 хүн  эдгэрсэн байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 592 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд хоёр , хүнд 13, хүндэвтэр 127, хөнгөн 527 хүн эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-д 255 хүн эмчлүүлж байгаа бөгөөд маш хүнд хүн нэг байгаа бол Цэргийн  төв эмнэлэгт 117 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн нэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт долоон хүн эмчлүүлж байгаа бол Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 220 хүн эмчлүүлж буй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.212.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.