Таван шард үүрээр АВТОБУС ШАТАЖ 1 хүн хүнд,4 хүн хөнгөн БЭРТСЭН байна
Үйл явдал
/
2021-01-16

Өнөөдөр /2020.01.16/ СонгиноХайрхан дүүргийн таван шарын автобусны буудлын урд автобус шатсан байна. Агаарын бохирдолтой үед бөөн хар утаа манаруулсан автобуснуудыг өдөр тутам харсаар дасал болжээ. Сүүлдээ эхнээсээ шатаад эхэллээ. Хотын төвөөр үйлчилгээ үзүүлж буй эдгээр автобус шатаж байхад нь амжиж унтраасан байна. Хэрвээ унтрааж амжихгүй дэлбэрэх, зорчигч жолооч нар гарах боломжгүй нөхцөл байдал үүссэн бол яах вэ?  Автобус  шатаснаас болж  нэг хүн хүнд, дөрвөн хүн хөнгөн гэмтсэн гэх  албан бус мэдээ байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.191.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.